
Уулзалт хэлэлцээгээр агаарын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн бодлогын чанартай чухал асуудлуудыг Японы талтай хэлэлцсэн байна. Тухайлбал “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас Токио хотын “Нарита” нисэх буудал руу долоо хоногт Боинг-737 агаарын хөлгөөр таван удаагийн нислэг үйлдэх боломжтой байсныг энэ удаагийн хэлэлцээгээр Боинг-737, Боинг-767 маркийн агаарын хөлгөөр тус чиглэлд долоо хоногт долоон удаагийн нислэг үйлдэхээр тохиролцжээ. Түүнчлэн 2016 онд Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудал ашиглалтад ороход нислэгийн урсгалыг нэмэгдүүлэх агаарын харилцааг либералчлах үүднээс хоёр орны хоорондын нислэгийн цэгийг нэмэгдүүлэх, аялалын дугаар хуваан эзэмших зохицуулалтыг харилцан хэрэгжүүлэхээр болсон байна.
Монгол, Япон хоёр улс хооронд 1993 онд Агаарын харилцааны хэлэлцээр байгуулагдсанаас хойш Монголын талаас Япон улсруу хуваарьт нислэг үйлдэж эхэлжээ.