![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2013/11/49be3e123b2d22e2/c12f162aacb33416big.jpg)
УИХ-ын гишүүн М.Батчимэгээр ахлуулсан Ажлын хэсгээс хуульд оруулсан өөрчлөлтийн зарим нь оновчгүй, өмнөх хуулиасаа дордсон зэрэг шүүмжлэл дагууллаа.
Өөрөөр хэлбэл, Засгийн газраас өөрчилж оруулсан хуулийн өөрчлөлтийг УИХ дээр унагаж, хуулийн үзэл санааг гажуудуулж байна гэж УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл шүүмжилсэн. Түүнчлэн УИХ гол гол өөрчлөлтийг батлахгүй бол хуулийг батлах шаардлагагүй гэж үзлээ. УИХ-ын гишүүд боомтын газрыг тусгай хэрэгцээнд авах, газар эзэмших зөвшөөрлийг Газрын тухай хуулийн хүрээнд олгох зэрэг заалт дээр санал зөрж байсан. Зарим гишүүдийн зүгээс Засгийн газраас оруулж ирсэн хуулийн төслийн бөөсийг УИХ түүх албагүй. Олон заалт дээр санал хурааж байгаа учир хуулийг буцаах хэрэгтэй гэх санал хэлсэн. Хуульд орж буй 40 гаруй өөрчлөлтөөр санал хураах шаардлагагүй гэж үзэн ирэх пүрэв гаригт болох УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дахин оруулахаар боллоо.
Ингэснээр УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө. Үдээс хойш УИХ-ын гишүүн Ж.Батзандангаас Эрүүл мэндийн сайдад тавьсан “Хордлогын яаралтай үндэсний төвийн үйл ажиллагаа болон хор судлал, хордлогын мэдээллийн талаарх асуулга” Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдад тавьсан “Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх асуулга”, рөнхий сайдад тавьсан Цөмийн энергийн тухай, Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулиудын хэрэгжилтийн талаарх асуулга”-ын хариуг тус тус сонсох хуваарьтай байна.