ХУИС-ийн оюутнууд “МAHHA” сайн дурын байгууллагад туслав

Хуучирсан мэдээ: 2013.11.20-нд нийтлэгдсэн

ХУИС-ийн оюутнууд “МAHHA” сайн дурын байгууллагад туслав

Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн оюутнууд өнөөдөр (11.20) шуурхай төвийн 103-тай хамтран “МAHHА” сайн дурын байгууллагад хүмүүнлэгийн ажил зохион байгуулсан байна.

Баянзүрх дүүргийн IX хороонд байрлах “МAHHA” сайн дурын байгууллага нь сургуулиас завсардсан хүүхдүүдэд боловсрол олгох мөн хүүхдүүдийг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд тусалдаг байгууллага аж. Тиймээс энэхүү байгууллагад өнөөдөр Эрдмийн сургуулийн англи хэлний орчуулагчийн 1-56 ангийн хамт олноос эрүүл мэндийн үзлэг хийж, хүүхдийн жүжигчилсэн тоглолт сонирхуулж мөн ангийн хамт олны цуглуулсан номыг бэлэглэжээ. Эрүүл мэндийн анхан шатны үзлэгийг шуурхай төвийн 103-ын их эмч Б.Наранхүү, Б.Сарантуяа нар хийлээ.

Үзлэгийн үеэр эмч Б.Сарантуяа: “Өнөөдөр Баянзүрх дүүргийн IX хороо буюу Шархаданд байрлах "МAHHA" сайн дурын байгууллагад эмнэлгийн анхан шатны үзлэгийг хийлээ. Үзлэгт 20 орчим сурагчид мөн багш нар хамрагдлаа. Эмнэлгийн анхан шатны тусламжийг хийхэд хүүхдүүдийн амны хөндийн эрүүл ахуй маш муу буюу 100 хувь хангалтгүй гэж хэлж болохоор байна. Мөн хоолойн үрэвсэлтэй хүүхдүүд ч цөөнгүй гарлаа. Багш нарт эмнэлгийн анхан шатны зөвлөгөөг өглөө.” гэв.

Англи хэлний орчуулагчийн 1-56 ангийн хамт олноос эмнэлгийн үзлэг хийснээс гадна жүжигчилсэн тоглолт сонирхуулж, өөрсдийн цуглуулсан 100 орчим номыг өгчээ. 
 


Дашрамд дуулгахад, ХУИС-ийн Эрдмийн сургууль нь дээд боловсролтой иргэдэд зориулсан оройн ангийн хоёр жилийн бакалаврын эрчимжүүлсэн сургалтыг явуулдаг байна. 2013-2014 оны хичээлийн жилд англи хэлний орчуулагчийн долоо, маркетингийн менежмент, нягтлан бодох бүртгэл, хүний нөөцийн менежмент, солонгос хэлний орчуулагч зэрэг нийт 11 бүлэгт 300 гаруй оюутнууд шинээр элсэн суралцаж буй аж. Дээрх 11 бүлгийн нэг болох англи хэлний орчуулагчийн 1-56 ангийн хамт олон ийнхүү суралцахын хажуугаар ХҮМҮҮНЛЭГ-ийн ажлыг явуулж байна.

Ч.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж