Банк санхүүгийн шинэчлэл, бүтцийн өөрчлөлт болоод Монголбанк бодлогын хүүгээ нэмсэн нь арилжааны банкуудын үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж байгаа талаар “ХААН” банкны гүйцэтгэх захирал Д.Батсайханаас тодрууллаа. Тэрбээр хэлэхдээ:
-Банз санхүүгийн байгууллагад шинэчлэл хийх, хууль эрхзүйн орчинг нь боловсронгуй болгох талаар ярьж, зарим алхмыг хийж эхэлж байгаа нь сайн хэрэг. Банкуудын дүрмийн санг одоо байгаагаас нэмэгдүүлж 14 тэрбумд хүргэх талаар яригдаж байгаа. Энэ нь манай банкны хувьд төдийлөн хамаатай асуудал биш юм. Манай банкны дүрмийн сан хэдийнэ 18-20 тэрбумд эргэлдэх болсон. Тэгэхээр дүрмийн сангийн нэмэгдэлд манай банк цочирдохгүй гэсэн үг. Монголбанкны бодлогын хүүгийн нэмэгдлээс шалтгаалж бид зээлийн хүүндээ өөрчлөлт оруулаагүй. Харин ч эсрэгээрээ зээлийн хүүг буулгах, зээл олголтоо нэмэгдүүлэх бодлого барьж байгаа гэлээ.

Д.Цээнэ