“Бэрст уул” ХХК-ийн захирал Ш.Гансүх:
-Өнөөдөр Монголд бүртгэлтэй аж ахуйн нэгж байгууллагын 70-80 хувь нь жижиг дунд үйлдвэрүүд байна. Эдгээрийн багагүй хувь нь зээлээс зээлийн хооронд амьдардаг гэж болно. Ялангуяа хүнсний чиглэлийн жижиг үйлдвэрүүдийн гол амин зуулга нь зээл байдаг. Гэсэн хэдий ч өнөөдөр арилжааны банкуудын зээлийн босго өндөр, шаардлага хатуу байна. Дээрээс нь монгол төгрөгийн худалдан авах чадвар буурснаас авсан зээл үнэгүйдэж, энэ нь зээлийн эргэн төлөлтөд ч нөлөөлж байгаа юм. Зээлээ төлж чадахгүй өрөнд орж байгаа компани аж ахуйн нэгж ч өндөр хувьтай байдаг байх аа. Үүнээс үүдэн банкуудын хувьд ч мөнгө нь эргэлтэд орохгүйд хүрч мэдэх юм.
Д.Цээнэ