-Манай улс анх удаа тартан замтай болох нь. Замтай болсноор манай тамирчид ямар давуу талтай болох вэ?
-Аливаа спорт хөгжихөд материаллаг бааз маш чухал. Ялангуяа хөнгөн атлетикийн спорт харайлт, гүйлт, спорт алхаа, шидэлт зэрэг олон төрөлтэй. Тийм ч учраас бэлтгэл, сургуулилт болон уралдааны зам талбайн асуудал их гардаг. Дэлхийд асфальтан зам, цементэн дээр гүйдэг улс манайхаас өөр хаана ч байхгүй байх. Энэ үүднээс бид олон улсын хөнгөн атлетикийн холбоонд стандартын 400 метрийн тойрог бүхий тартан замтай болох хүсэлт олон ч удаа тавьж байсан. Энэхүү хүсэлтийг маань IAAF-ын удирдлагууд дэмжиж бид ирэх онд тартан замтай болно гэсэн баяртай мэдээг сонсоод байна.
-Хэнчнээн төгрөгийн хөрөнгөөр уг замыг барих вэ?
-Тартан замын төсвийг олон улсын хөнгөн атлетикийн холбооноос гаргах юм. Монголын буюу Налайх дүүргийн удирдлага 200 орчим мянган ам.долларын төсөвтэй тартан замын суурийг хийх ёстой. Харин “Монда” компанийн гүйцэтгэл 400-500 орчим мянган ам.долларын төсвөөр хийнэ гэж байсан. Түүнчлэн хөнгөн атлетикийн спортын тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг олон улсын хөнгөн атлетикийн холбооноос үнэ төлбөргүй хөрөнгө оруулна гэж мэдэгдсэн.
-Тэгвэл ирэх хөнгөн атлетикийн тэмцээнүүд Налайхт болох нь ээ?
-Тийм. Олон улсын болоод үндэсний уралдааныг шинэхэн зам дээрээ зохион байгуулах бүрэн боломжтой болно гэсэн үг. Хөнгөн атлетикийн үе үеийн тамирчид, дасгалжуулагч нарын өмнөөс энэ эрхийг бидэнд олгосон, олгоход тусалсан бүх хүнд талархал илэрхийлье.