
Тухайн малчин хөтөлбөрт хамрагдсанаар Мэргэжил арга зүйн зөвлөгөө, аж ахуй эрхлэлтийн сургалтанд хамрагдах, Жижиг зээл авах, зээлийн хүүгийн нөхөн төлбөрийг ХЭДС-аас төлүүлэх, Санхүүгийн дэмжлэг, урамшуулал авах, Бизнес инкубацийн үйлчилгээнд хамрагдах боломжтой аж.
Тухайлбал, Санхүүгийн дэмжлэг, урамшуулал олгох хэсэгт Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид 5 сая хүртэл, нөхөрлөл хоршоо байгуулах иргэнд 10 сая хүртэл төгрөгийн зээлийг 2 жил хүртэл хугацаагаар олгодог. Харин залуу малчин өрхийг малжуулах зорилгоор 5 сая хүртэл төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг нэг удаа, Санхүүгийн дэмжлэгээр олгогдож байгаа хөрөнгийн 80 хувийг сайн үүлдрийн, өндөр ашиг шимтэй мал худалдаж авах. Санхүүгийн дэмжлэгээр олгогдож байгаа хөрөнгийн 20 хувийг бизнес инкубацийн болон нийтийг хамарсан ажилд зарцуулах, малчин ажил олгогчид олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээ нь 1 сая хүртэл төгрөг байхаар заасан байна.
Санхүүгийн дэмжлэг, урамшуулал олгоход малчин ажил олгогч нь малгүй болон цөөн малтай иргэнийг 12 сараас доошгүй хугацаагаар туслах малчнаар ажилуулсан, туслах малчиндаа сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй цалин хөлс олгосон болон бог малд шилжүүлсэнээр 15-аас доошгүй эм малаар малжуулсан, туслах малчнаа мал маллах аргад сургасан, малчны НДШ-ийг төлсөн байх шаардлагатай аж.
Харин Бизнес инкубацийн үйлчилгээ нь бизнесийн санаа олсон иргэнийг аж ахуй эрхлэх сургалтад хамруулах, төсөл боловсруулахад нь туслах, мэдээллээр хангах зорилготой юм.
Малчдыг дэмжих хөтөлбөрийн үр дүнд 2013 оны байдлаар улсын хэмжээнд 18 аймгийн 90 сумын 450 малчин өрхийн 900 иргэн хамрагдаж, ажлын байртай болсон байна. Хөтөлбөрийн малжуулах арга хэмжээнд хамрагдсан өрхүүдэд нийтдээ тэмээ-11, адуу-26, үхэр-626, хонь-10716, ямаа-13316-г худалдан авч өгсөн байна. Түүнчлэн улсын хэмжээнд 24689 толгой мал худалдан авч 1.854.247 төгрөгийг зарцуулжээ. Харин ХЭДС-аас олгогддог жижиг зээлд нийт 482 хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчид, нөхөрлөл, хоршоо байгуулах иргэн хамрагдсан бөгөөд 1546335.0 мянган төгрөгийн зээл олгосон байна. Хамрагдсан иргэдийн 65 хувь буюу нийт иргэд, аж ахуйн нэгжийн 13.5 хувь нь малчид байжээ.