Гурвантэс сум цамхагт гэрэлтүүлэгтэй боллоо

Хуучирсан мэдээ: 2013.11.21-нд нийтлэгдсэн

Гурвантэс сум цамхагт гэрэлтүүлэгтэй боллоо

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ЗДТГ-аас сумын төвдөө цамхагт гэрэлтүүлэг хийлгэсэн байна. Тус сумын хувьд сүүлийн жилүүдэд хүн ам өсөн нэмэгдэж байгаатай холбогдуулан ард иргэдийн амгалан тайван байдалд анхаарал хандуулах шаардлагатай байгаа юм. Энэ зорилтын хүрээнд хэрэгжүүлсэн ажлын нэг нь энэ болж сумын төвдөө 7 ш цамхагт гэрэлтүүлэгтэй болсон байна. Мөн тус суманд шинээр баригдсан дунд сургуулийн гадна хашаа хийсэн байна. Эдгээр ажлуудыг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэжээ.


NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж