Хятадын авлигач албатад бүх насаар нь хорих ял оноов

Хуучирсан мэдээ: 2013.11.21-нд нийтлэгдсэн

Хятадын авлигач албатад бүх насаар нь хорих ял оноов

Хятадын Гуандун мужийн шүүхээс их хэмжээний авлига авч, хөрөнгөө нуун дарагдуулсан Дунгуань хотын намын хорооны экспорт хариуцсан орлогч дарга асан Ву Заохуид бүх насаар нь шоронд хорих ял оноожээ. Ву Заохуи нь өмнө нь Дунгуань хотын байгаль хамгаалах хорооны даргын орлогчоор ажиллаж байхдаа бизнессмен Лао Хунжангаас 2003, 2006 онуудад авилга авч, аж үйлдвэрийн хог хаягдлыг зайлуулах төслийн тендерт шалгаруулсан гэнэ. Хятадын эх сурвалжуудын мэдээлж буйгаар Ву Заохуи нь нийт 49.7 сая юанийн авлига авсан нь тогтоогдсон байна.

Хятадын шинэ дарга Си Шинжин өнгөрсөн 2012 онд албан үүргээ хүлээж авсныхаа дараа эрх баригч намын албаныхны дунд бугшсан авлигын сүлжээтэй хатуу тэмцэхээ мэдэгдэж байсан билээ. Үүнээс хойш хэдхэн сарын хугацаанд Хятадын Коммунист намын хэд хэдэн албан тушаалтан авлигын хэрэгт буруутгагдан ял, шийтгэл аваад буй юм.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж