
Чуулганаар Шинэчлэлийн Засгийн газрын дэвшүүлсэн “Зөв монгол хүүхэд” (Ном, Авъяас гэх мэт дэд хөтөлбөрийн хүрээнд) боловсролын бодлогод хийсэн дүн шинжилгээ, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг боловсролд тэгш хамруулах, боловсролын санхүүжилтийн сүүлийн 20 жилийн байдалд хийсэн судалгааны үр дүн, Бүх нийтэд боловсрол олгох зургаан зорилтын хэрэгжилтийн байдалд хийж буй үндэсний үнэлгээний талаар БШУЯ-наас хийх мэдээлэл, зарим аймгуудад хийсэн Сургуулийн орчныг сайжруулах хамтарсан багийн үнэлгээний дүн зэрэг анхаарал татсан асуудлуудаар оролцогч талуудаас илтгэл мэдээлэл хийж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна.
Чуулганд боловсролын ба хүний эрхийн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн, үндэсний болон хэлний цөөнхийн, хүүхэд, залуусын, эцэг эхийн, багш нарын байгууллага, бүлгүүд зэрэг иргэний нийгмийн байгууллагуудаас гадна төрийн болон олон улсын байгууллага, хувийн хэвшил, хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөл, судлаачид мөн сонирхсон хувь хүмүүс зэрэг нийгмийн олон талт төлөөлөл болсон 300 орчим хүн оролцохоо илэрхийлжээ. Чуулганы талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 7000 8292, 88186672 info@all4education.mn хаягаар авах боломжтой.