АНУ-д шаазан хүүхэлдэйнүүдийг хураажээ

Хуучирсан мэдээ: 2013.11.21-нд нийтлэгдсэн

АНУ-д шаазан хүүхэлдэйнүүдийг хураажээ

АНУ-ын зах зээлд худалдаалж буй 200 мянга гаруй шаазан хүүхэлдэйг хортой будгаар будагдсан гэж үзэж, хураасан тухай The Los Angeles Times сонин мэдээлжээ.

АНУ-ын Холбооны засаг захиргаа Лос-Анжелес, Чикаго, Даллас, Норфолк, Мемфис, Теннеси, Ньюарк, Портленд, Саванна хотуудын боомтод илгээгдсэн хятад шаазан хүүхэлдэйг хураасан байна. Хүний биед хортой будаг хэрэглэсэн гэх уг барааны үнэ нь 500 сая ам.доллар болжээ.

Шинжилгээгээр эдгээр тоглоомуудад фталат гэх бодисын хэмжээ өндөр гарсан байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж