
Тус хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Ийм ордод улсын хөрөнгө оруулалтаар хайгуул хийсэн ордууд хамарна” гэлээ. Харин УИХ-ын гишүүн А.Бакей “Уул уурхайн компаниуд орон нутагт очоод хууль зөрчин үйл ажиллагаа явуулах байдал ажиглагдаж байна. Орон нутагт гүүр барих, эсвэл Тамгын газрын байрыг нь засварлаж өгөх зэргээр нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч компани гэх нэрийн дор орон нутгийн дарга нараа аргалж дөнгөдөг. Хууль бус үйл ажиллагаа явуулж байхад орон нутгийн дарга нар нь харсан ч хараагүй юм шиг байдаг. Үүнийг зохицуулах заалт туссан уу” гэв. Үүнд ажлын хэсгийн ахлагч “Энэ бүх асуудлыг зохицуулах заалтууд тусгалаа олсон” гэлээ.
Хэлэлцүүлэг үргэлжилж байна.