KFC рестораны хоёр дахь салбар Баянгол дүүрэгт нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2013.11.21-нд нийтлэгдсэн

KFC рестораны хоёр дахь салбар Баянгол дүүрэгт нээгдлээ

Дэлхийд алдартай KFC түргэн үйлчилгээний ресторан Улаанбаатар хотод хоёр дахь салбараа нээлээ.

Бүтээгдэхүүн, үйлчилгээний чанараараа тэргүүлэгч Таван Богд Группийн хамт олон дэлхийд алдартай KFC–ийн сүлжээ рестораны хоёр дахь салбарыг Баянгол дүүргийн Өргөө кино театрын замын эсрэг талд, Смарт худалдааны төвд нээлээ.Тус хамт олон анхны салбараа зургаан сарын өмнө Бизнес Плаза төвд нээн, Хурандаа Сандерсын нууц жороор хийсэн шунан дурламаар амттай шарсан тахиаг хэрэглэгч, үйлчилүүлэгчдэдээ хүргэж, тэдний талархлыг хүлээж эхэлсэн төдийгүй дараагийн салбарууд нь хэзээ нээгдэх бол гэсэн хүлээлтийг үүсгээд байсан билээ.


“Таван Богд Фүүдс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Хулан:
шинэ салбарын нээлтийн үеэр “- KFC-ийн анхны салбарыг өнгөрсөн тавдугаар сард амжилттай нээсний дараа бид хоёр дахь салбар ресторанаа нээхээр ажиллаж эхэлсэн. Бид Үндсэн Жорын Тахиа, Амтат Тахиа, Зингер Бургер болон бусад KFC – ийн нэрийн бүтээгдэхүүнийг Баянгол дүүргийнхэндээ санал болгож байгаадаа баяртай байна. Бид та бүхнийг KFC – д найз нөхдөөрөө, гэр бүлээрээ цагийг таатай өнгөрүүлэхийг урьж байна” гэж хэллээ. Мөн үйлчлүүлэгчдэдээ хандан www.facebook.com/KFC.Mongolia хуудсанд зочлон KFC-ээс зарлаж буй урамшуулал, сонирхолтой мэдээ мэдээлэл болон тунудахгүй зарлагдах дулаан орны аяллын тийзээр шагнуулах болзол бүхий уралдааны талаархи мэдээллийг  хүлээн авахыг урьсан юм.

KFC нь өөрсдийн брэндийн танил болсон шарсан тахиа болон бусад амтат хоол, хөнгөн зуушийг Авто KFC болон хүргэлтийн үйлчилгээний хамтаар Монголд нэвтрүүлэхээр ажиллаж байна.

KFC–ийн тусгайлан сургасан тогооч нар, цаг тутамд шунан дурламаар амттай хоолыг 70 жилийн тэртээ Хурандаа Сандерсын бий болгосон үндсэн жорынх нь дагуу бэлтгэж үйлчлүүлэгчиддээ хүргэдэг билээ. Рестораны шинэ салбар ньнайз нөхдөөрөө, гэр бүлээрээ амттай хоол зооглон цагийг таатай өнгөрүүлэхэд зориулагдсан газар бөгөөд өндөр хурдны Wi-Fi, гар утас цэнэглэгч, зураг даруулах бүхээг болон eye-click интерактив тоглоом зэргээр тоноглогдсон. Мөн 2 – 6 насны хүүхдэд зориулсан тоглоомын хэсэг нь KFC – г бага насны хүүхэд бүхий гэр бүлүүд зочлоход таатай газар болгожээ.

KFC нь Хурандаа Харлэнд Сандерсийн 70 жилийн өмнө бүтээсэн Кэнтакигийн Шарсан Тахиагаар алдартай. Хоолнуудыг арван нэгэн төрлийн ургамал, амтлагч бүхий нууц жороор бэлдэж шунан дурлам, зүйрлэшгүй амтат тахиаг бэлтгэдэг. Энэхүү шунан дурлам амт 120 гаруй орноор аялж, өдөр бүрт 100 сая гаруй үйлчлүүэгчдэд баяр хөөр авчирсаар Монголд хүрэлцэн ирээд байна.

***

YUM! Brands Inc – н тухай

YUM! Brands Inc. нь АНУ-н Кентаки мужийн Луисвиллед байралдаг бөгөөд 120 гаруй оронд 38000 орчим ресторан бүхий дэлхийн хамгийн том сүлжээ ресторан бүхий компани юм. YUM! нь Фортун 500 – н жагсалтанд 213 дугаарт ордог бөгөөд 2011 онд 12 тэрбум ам.долларын орлого олсон. YUM! Brand – н KFC, Pizza Hut, Taco Bell зэрэг нь тахиа, пицца, Мексик стилийн хоолны ангиллуудаар дэлхийд тэргүүлэгч брэндүүд билээ.

Таван Богд Группын тухай

Таван Богд Групп нь худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл, зочид буудал, аялал жуулчлал, банк санхүү, технологийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг, Монголын нэр хүндтэй томоохон групп компаниудын нэг юм.

Хамтын хөдөлмөрөөр ард түмнийхээ амьдралын чанарыг дээшлүүлж, салбар бүртээ манлайлагах эрхэм зорилгыг өмнөө тавьсан “Таван Богд Групп”-ийн хамт олон  нийгмийн хариуцлагаа илүү ухамсарлаж, 2013 онд харилцагч, үйлчлүүлэгчиддээ олон шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээгээр бэлэг барьж байгаагийн нэг нь  дэлхийн брэнд KFC-г Монголынхоо хэрэглэгчдэд хүргэсэн явдал юм.



Б.ХАНДАА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж