Дэлхийн нэгдүгээр дайны үед Түркийн
хүчнийхэн 1.5 сая арменчуудыг хомроглон устгаж байсныг АНУ-ын конгресс
буруутгаж байна. АНУ-ын Ойрхи дорнодын холбоотой байдаг чухал орнуудын
нэг Турк. Тиймээс Туркийг гомдоохыг хүсэхгүй байгаа. Дэлхийн нэгдүгээр
дайны үед болон дайны дараа арменчуудыг Оттоманаас хүчлэн гаргаж, ямар
ч хоол хүнс, усгүйгээр олон зуун милл газар Саяриагийн элсэн цөлийг
туулж байсан. Тэдний ихэнхийг зэрлэгээр хөнөөж, хүчирхийлж, сексийн
дарамт нөлөө үзүүлж байсан байна. Харин Турк улсын хувьд олон
арменчуудыг хомроглон устгаж байсан гэх энэ нэрийг зүүхийг хүсэхгүй
байгаа бөгөөд олон түрк хүн үүнд дургүйцлээ илэрхийлж байна. АНУ-ын
Гадаад хэргийн комисс Туркийг олон сая арменчуудыг хомроглон устгаж
байсан гэж үзэж байгаа бөгөөд санал хураалт явуулахад, 23 хүнээс 22 нь
зөвшөөрсөн хариу өгжээ. Цагаан ордон Түрк болон Арменийн асуудлыг
ярьснаар нөхцөл байдлыг хүндрүүлж болзошгүй гэж анхааруулж байна.
Туркийн эрх баригчид санал асуулга хураасны дараа Вашингтон хот дахь
өөрийн элчин сайдын яамыг татахаар болоод байна.