
"Ella Enchanted" болон "The Princess Diaries" киноны гол дүрд тоглож, кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч байсан жүжигчин бүсгүй David Nicholls-ын нэрт зохиол болох "One Day" романаас сэдэвлэн бүтээж буй кинонд тоглох аж.
Энэхүү кинонд ажилчин гаралтай ядуу бүсгүй баян чинээлэг, дээд зиндааны нэгэн эрд дурлах ба тэдний хайр сэтгэл хэрхэн өрнөх талаар өгүүлэх аж.
Хайр дурлалын, уянгын сэдэвтэй энэхүү кинонд тэрбээр жүжигчин Jim Sturgess-тэй хамтран тоглох юм байна. Харин найруулагчаар нь "An Education" киногоороо “Оскар”-т нэр дэвшиж байсан чадварлаг найруулагч Lone Scherfig ажиллаж байгаа аж.
Киноны зураг авалтаа энэ зунаас эхэлж байгаа ба дараа жил нээлтээ хийхээр төлөвлөж байгаа гэнэ.
Н.Наран