Жүдочид Абу Дабид зодоглоно

Хуучирсан мэдээ: 2013.11.21-нд нийтлэгдсэн

Жүдочид Абу Дабид зодоглоно

Монголын жүдо бөхийн баг тамирчид Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо болох “Гран при” тэмцээнд оролцохоор өчигдөр эх орноосоо мордсон юм. Арваннэгдүгээр сарын 22-23-нд болох тус тэмцээн 150 мянган ам.долларын шагналын сантай. Уг “Гран при” тэмцээнд 40 орны 265 тамирчин оролцох юм байна. Харин манай улсаас эмэгтэй тав, эрэгтэй гурван бөхийн бүрэлдэхүүнтэй оролцоно. Энэ удаагийн “Гран при” тэмцээнд оролцох манай жүдоч бүсгүйчүүдийн хувьд тун хүчирхэг бүрэлдэхүүнтэй байна. 2013 оны жүдогийн дэлхийн аварга, ОУХМ М.Уранцэцэг, Гавьяат тамирчин М.Бундмаа, 2013 оны залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Б.Мөнгөнчимэг тэргүүтэй шилдгүүд Абу Дабигийн “Гран при” тэмцээнд оролцохоор болжээ.

Абу Дабигийн дэвжээнээ зодоглох манай тамирчид:  

Эрэгтэй:

60 кг: ОУХМ Д.Амартүвшин
66 кг: Д.Алтансүх, Б.Батгэрэл

Эмэгтэй:

48 кг: ОУХМ М.Уранцэцэг
52 кг: Гавьяат тамирчин М.Бундмаа
63 кг: Б.Мөнгөнчимэг, ОУХМ Ц.Цэрэннадмид
+78 кг: О.Жавзмаа 

Б.БИЛЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж