МҮОНТ-ийн уран бүтээлчид шүүхэд хандана гэв

Хуучирсан мэдээ: 2013.11.21-нд нийтлэгдсэн

МҮОНТ-ийн уран бүтээлчид шүүхэд хандана гэв

Монголын үндэсний олон нийтийн телевизийн захирал Ч.Даваабаярыг огцруулах тухай асуудлаар хуралдаж байгаа тус телевизийн Үндэсний зөвлөлийн хурал хаалттай горимд үргэлжилж байна. МҮОНТ-ийн уран бүтээлчид энэ хурлаар ямар нэгэн шийдвэр гарна гэсэн итгэлтэйгээр хүлээж буйгаа хэлж байгаа юм. Тэдний зүгээс энэ сарын 18-нд 150 гаруй уран бүтээлчдийн гарын үсэг бүхий “Ч.Даваабаяр нь сонирхлын зөрчилөөр ажилдаа ханддаг. Хувийн реклам сурталчилгаагаа олон нийтийн телевизээр цацдаг. Удирдан зохион байгуулах чадвар дутмаг” гэсэн утга бүхий өргөх бичгийг Үндэсний зөвлөлдөө хүргүүлсэн билээ. Энэхүү өргөх бичигтээ тэд ажлын тав хоногийн дотор хариу өгөхийг шаардсан учраас өнөөдөр Үндэсний зөвлөл ийн хуралдаж буй юм.

Дашрамд, МҮОНТ-ийн захирал Ч.Даваабаяр өчигдөр хэвлэлийн бага хурал зарлаж, нэр бүхий уран бүтээлчдийг мөнгө идсэн гэсэн мэдээлэл хийсэнтэй холбоотой зарим уран бүтээлчид нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандахаар болж байгаа ажээ.

Д.БҮҮВЭЙ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж