Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас санаачлан маргааш хүнс үйлдвэрлэгчдийг оролцуулсан өргөн хэлэлцүүлгийг зохион байгуулахаар төлөвлөжээ. Улсын хэмжээнд хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг том, жижиг аж ахуйн нэгжүүд олон болсон. Гэхдээ тэдгээрийн хувьд түүхий эдээ хэрхэн бэлтгэдэг, хэрэглэгчиддээ эрүүл ахуйн шаардлага хангасан хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэхийн төлөө хэрхэн ажилладаг, бас ямар бэрхшээлтэй тулгардаг талаар ярилцах юм байна. Ингэхдээ цаашид яамнаас бодлогын төвшинд юуг анхаарах шаардлагатай талаар ч санал бодлоо хэлэх гэнэ.
Уг хэлэлцүүлэг маргааш 09.00 цагт Засгийн газрын ордны есдүгээр байранд эхлэх бөгөөд хүнс үйлдвэрлэгчдээс гадна Шударга бус өрсөлдөөнийг хянан шийдвэрлэх газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрынхан мөн УИХ-ын зарим гишүүд оролцох юм байна.
Г.Дарь