Яруу найргийн уралдаан зарлалаа

Хуучирсан мэдээ: 2013.11.21-нд нийтлэгдсэн

Яруу найргийн уралдаан зарлалаа

Улс тунхагласны баярт зориулан Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо, Монголын зохиолчдын эвлэлээс хамтран “Тусгаар тогтнол” яруу найргийн наадмыг энэ сарын 26-нд зохион байгуулах гэж буй. Энэхүү наадамд нэг яруу найрагч эх орон тусгаар тогтнолын сэдэвтэй хоёр шүлгээр оролцох бөгөөд яруу найргийн бүтээлийг энэ сарын 24-нийг хүртэл Тусгаар тогтнолын ордны 201 тоотод хүлээн авах аж. Мөн sg@namzh.mn  хаягаар оролцогчид өөрсдийн уран бүтээлээ илгээж оролцоно. Уг наадамд Ардын уран зохиолч, Төрийн соёрхолт яруу найрагч, “Болор цом”-ын эзэд урилгаар оролцох аж.

Эхний шатанд 20 яруу найрагч шалгарч 20 яруу найрагчдаас ердөө 10 нь шигшээ шатанд  өөрсдийн шүлгийг уншиж дараагийн шатанд таван уран бүтээлч шалгаран 1-5 таван байр эзлэх гэнэ.

Э.ТЭКҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж