Нүүрсний ангилал, стандартыг тогтоохоор Уул уурхайн яамнаас ажлын хэсэг байгуулжээ. Монголын нүүрс өнөөдрийг хүртэл эрчим хүчний болоод коксжих гэдэг ангиллаас өөр ямар нэгэн стандартгүй явж ирсэн гэнэ. Тиймээс коксжих нүүрсийг олон улсын стандартын дагуу чанарыг нь тодорхойлохоор болсон байна. Ажлын хэсгийнхэн одоогийн байдлаар нүүрсний уурхайнуудаар явж судалгаа хийж буй аж. Тус ажлын хэсгийг Уул уурхайн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын Түлшний бодлогын хэлтсийн дарга А.Эрдэнэпүрэв ахалж байгаа бол хувийн хэвшлээс “Энержи ресурс”, МАК, “Багануур”, “Шарын гол” компанийн төлөөлөл багтжээ.
Н.ГЭГ