Сонтууруулах ундааны хамааралд автсан хүн амын давхрагатай тэмцэхийн тулд ийм арга хэмжээ авах болсон байна. Тэдэнд шар айргаар төлбөр хийх нь тэднийг хотын эмх журмыг зөрчихөөс урьдчилан сэргийлж хамгаалсан арга хэмээн төслийг хэрэгжүүлэгчид үзлээ.
Нэг өдөр гудамжны цэвэрлэгээ хийсэн хүмүүс 13 доллар, мөн таван лааз шар айраг, бага зэрэг тамхи авдаг гэнэ. Хоёр лааз шар айргийг нь өглөө шууд уулгадаг ба үдийн хоолон дээр дахин хоёр лаазыг, орой ажил тарахад нь нэг лааз шар айраг өгдөг ажээ.
Гудамжны цэвэрлэгч нарыг 10 хүнтэй хоёр хэсэг болгосон ба тэд долоо хоногийн гурван өдөрт нь ажиллаж байна. Тэд өөрсдөө ажиллах сонирхолтой болсон ба өдөр бүрийн шар айргийн нормоо амжиргааны заавал байх нөхцөл гэж үзсэн гэнэ.