Тээврийн хэрэгслийн тоо гурван жилд 255 мянгаар нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2013.11.21-нд нийтлэгдсэн

Тээврийн хэрэгслийн тоо гурван жилд 255 мянгаар нэмэгджээ

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор НИТХ-ын өнгөрсөн оны 2/08 дугаар тогтоолоор нийслэлийн зарим гудамж, замуудад тээврийн хэрэгслийг улсын дугаарын ялгавартайгаар замын хөдөлгөөнд оролцуулдаг болсон.

Энэхүү тогтоолын дагуу шинэ журам мөрдөгдөж эхэлснээр замын хөдөлгөөнд оролцож байгаа машины тоо ажлын нэг өдөрт 34 мянгаар буюу 20 хувиар буурчээ. Харин өдөр ирэх бүр тээврийн хэрэгслийн тоо нэмэгдсээр байгааг холбогдох байгууллагуудаас авсан мэдээллээс харж болно. Тодруулбал, нийслэлийн Статистикийн газрын мэдээгээр одоогоос гурван жилийн өмнө Улаанбаатар хотод 162 мянга 710 тээврийн хэрэгсэл байсан бол өнгөрсөн онд 66 мянгаар нэмэгдэж 228 мянга 592 болсон байна.

Авто тээврийн газрын мэдээгээр улсын хэмжээнд өдөрт 150-300 тээврийн хэрэгсэл шинээр улсын дугаар авдаггэсэн дүн байгаа бол Зам тээврийн яамнаас ирүүлсэн мэдээгээр энэ оны арваннэгдүгээр сарын 20-ны байдлаар нийслэлийн хэмжээнд 45 мянга 297 тээврийн хэрэгсэл шинээр улсын дугаар авчээ. Авто тээврийн газрын энэ оны найм дугаар сард гаргасан мэдээгээр Улаанбаатар хотод 321 мянга 159 тээврийн хэрэгсэл байдаг бөгөөд өдөрт дунджаар 170 мянга гаруй нь замын хөдөлгөөнд оролцдог гэжээ.

Харин нийслэлийн шалган бүртгэх товчоодоор хоногт дунджаар есөнмянга гаруй тээврийн хэрэгсэл хөдөө орон нутгаас хот руу орж ирдэг гэсэн судалгаа байна.

Н.САНЖААСҮРЭН

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж