НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Банг И Мун болон бусад албаны зочид төлөөлөгчид Сьерра Леон Улсын тусгай шүүхэд ажлын айлчлал хийж байгаа юм. Ноён Банг И Муныг Сьрре Леон Улсад очиход тус улсад үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын цэргийн багийнхан хүндэт харуулд жагсан хүлээн авч, хүндэтгэл үзүүлжээ. Айлчлалын үеэр “Тусгай шүүх”-ийн удирдлага, “UNIPSIL”-ийн удирдлагуудтай ажлын уулзалт хийхэд “Тусгай шүүх”-ийн удирдлагаас Чарльз Тейлорын хэргийг эцэслэн шийдвэрлэх санхүүгийн болон Улс төрийн дэмжлэг үзүүлэх талаар санал тавьсныг ноён Банг И Мун хүлээн авч шийдвэрлэхээ илэрхийлсэн байна.
Үүний дараа Сьерра Леон Улсад үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын зэвсэгт хүчний есдүгээр ээлжийн цэргийн албан хаагчидтай уулзаж дурсгалын зураг татууллаа. Ноён Банг И Мүн Монгол цэргүүдийн тэсвэр хатуужил, сахилга бат, дасан зохицох чадвараараа бусад орны цэргүүдээс эрс ялгаатай байж, энхийн төлөөх үйлсэд нэр төртэй хүчин зүтгэж үүргээ амжилтай гүйцэтгэж байгаад НҮБ талархаж явдгаа уулзалтын үеэр илэрхийлжээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзах завшаан Монголын цэргийн багийнханд хоёронтаа тохиож байгаа ажээ. Монгол улсын зэвсэгт хүчний нэгдүгээр ээлж 2006 онд тус улсад үүрэг гүйцэтгэж байх хугацаанд НҮБ-ын тэргүүн Кофи Аннан айлчлалынхаа хөтөлбөрт Монгол цэргийн багийнхантай уулзах цаг гаргаж өгөхийг хүсч байсан удаатай юм. Энэ удаа ч мөн ялгаагүй дэлхийн Засгийн газрын тэргүүн гэгддэг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Банг И Мун Сьерра Леон Улсад түр саатахдаа Монгол цэргүүдтэй уулзаж, тэдний үүрэг гүйцэтгэлд “Онц” дүн тавиад буцсан байна. Өнгөрсөн хугацаанд Сьерра Леон улсад манай улсын цэргийн багийн найман ээлжинд нийт 2000 цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэжээ. Харин яг одоо есдүгээр ээлжийн 150 цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.
Д.Цэцэн