Японы төв банк 33 тэрбум ам.долларын зээл олгоно

Хуучирсан мэдээ: 2010.06.15-нд нийтлэгдсэн

Японы төв банк 33 тэрбум ам.долларын зээл олгоно

Японы төв банк эдийн засгийн өсөлтөө нэмэгдүүлэхийн тулд 33 тэрбум ам.долларын бага хүүтэй зээлийн сан байгуулж байгаагаа зарлалаа. Энэ мөнгөө арилжааны банкуудаар дамжуулан хувийн бизнесүүдэд зээлдэх юм байна. Энэ хөтөлбөрт байгаль орчин, аялал жуулчлал, эрчим хүчний салбарын компаниуд хамрагдах боломжтой гэнэ. Зээлийн хүү нь бараг 0 байх болно гэж банк амлаж байна. Японы төв банкны зээлийн хүү 2008 оноос хойш 0.1 хувь байгаа юм.

Эдийн засагчид энэ алхмыг нь олон янзаар хүлээж авч байгаа бөгөөд тэдний нэг “Goldman Sachs” компанийн эдийн засагч Чивүүнг Ли “эдийн засаг санхүүжилт бага байгаа болохоор унаагүй” гэж ярьж байна. Түүнчлэн Төв банкны авч буй арга хэмжээ нь тус улс асар их хэмжээний өрийн дарамтанд орж эхлээд байна гэж ярьж байгаа шинэ Ерөнхий сайд Наото Каны зүгээс шахалтад орж магадгүй байна. Японд одоогоор жилийн дифляцын төвшин (барааны үнэгүйдэл буюу инфляцын эсрэг үзэгдэл) 1.5 хувьтай байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж