Утаагүй зуух гэсэн үлгэрээ больё

Хуучирсан мэдээ: 2013.11.21-нд нийтлэгдсэн

Утаагүй зуух гэсэн үлгэрээ больё

“Ираны Ахваз гэгч ямар дүүрчихсэн хот байна аа” гэх жиргээгээр твиттер тоймоо эхлүүлье. Учир нь дэлхийн агаарын бохирдолтой хотуудын жагсаалтыг гаргахад Ахваз гэгч хот нэгдүгээрт оржээ. Мэдээж манай нийслэл нэгт ороогүй юм бол хоёрт орох нь тодорхой. Энэ ёсоор ч болж.

Нэгэн жиргээчийн тайлбараар “Ираний Ахваз нь тосны олборлох уурхайтай ойрхон бас олон vйлдвэрээс болоод утаа нь ихэдсэн” аж. Харин Улаанбаатарчуудын хувьд утаанаас үнэхээр залхаж дууссан бололтой. Ямартаа ч өчигдрийн хувьд утааны асуудлыг жиргээчид чухалчлан хөндлөө. 

“Монгол орон эмэгтэй жуулчдад аюулгүй. Учир нь утаа шалдан нүцгэн жуулчин бүсгүйн гоо сайхныг гаж донтнуудын нүднээс өнгөлөн далдалж байдаг. Утааны ачаар гишүүд амлах юмтай, сонин бичих сэдэвтэй, ард түмэн бухимдах шалтгаантай буй болой. Арилвал уйдаж үхнэ @AmarsaikhanA” гэх ёгөө. 

“Бид хэзээ утааны гамшгийн эсрэг нэгдэх вэ? – Уушгаа өвдөхөөр? Хавдар тусахаараа? Эсвэл хэзээ ч бус? @enkhbat” гэх зовинол.

“Утаатай тэмцэж чадахгүй бол. Хүчилтөрөгчтэй маск хүн бүрт өг. Манангын шар гэрэл машин бүрт өг. буян болог @Sodgerel_U” гэх бухимдал.

“Утаа угаарнаасаа хэзээ салах юм болдоо Монгол улс минь. Хамгийн түрүүн шийдэгдэх гол асуудал баймаар юм хөшөө нурааж нэр сольж байхаар” гэх шүүмжлэл.

“Ямар нэг бодис агаартай исэлдэхийг шаталт гэдэг. Шатсан бол утаа ууснэ. Утаагуй зуух, утаагуй тулш гэсэн улгэрээ одоо зогсооё. Өөрөөр сэтгэе!!!” гэх уриалга.

“Найзууд ирсэн шигээ нутагтаа буцаад харьдаг байсан бол УБ-ын утаа ийм болохгүйшт. /надруу дайрвал дайр дайр. үнэн л юм чинь/ @NinjbatL” гэх гомдол.
“1,2 сая иргэний ихэнхи нь 20 жилийн дараа уушгины өвчнөөр явчих магадлал өндөр байхад эдийн засгийн хөгжил мөгжил яриад ч яахав дээ. #утаа” гэх санаашрал.

“Цахилгааны vнийг л шийдэж чадвал утаа униар алга болох юм байгаа юм шүү дээ. Юу л байна нvvрс, гэтэл хөрөнгө оруулалтаа өөрөө хийгээд цахилгаан станц барихыг зөвшөөрөхгүй байдаг @Odbayare” гэх ажил хэрэгч шүүмж.

“Утаа эхэлж ханиад ихэссэн гд 7000 гэж байсан хуухдийн ханиадны эм 8500 болж. Энэ мэт эмийг авч чадахгуй хэчнээн айлын хуухэд эндэж байгаа бол. @ariunbileg” гэх сэтгэл өвдөлт олонтаа гарав.

Утааны талаар жил бүрийн өвөл бичсээр, дарга нар утааны эсрэг сүржин нэртэй даржин аян зарласаар, хэд хэдэн тэрбумаар нь тавьсаар. Залхаж байна. Би ч гэсэн.

Цахим Болжмор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж