Египетийн Ерөнхийлөгч Мубарак цөсний хагалгаанд орлоо

Хуучирсан мэдээ: 2010.03.07-нд нийтлэгдсэн

Египетийн Ерөнхийлөгч Мубарак цөсний хагалгаанд орлоо

Египетийн орон нутгийн телевизээр Ерөнхийлөгч Хосни Мубарак бямба гаригт Герман улсад цөсний уутны мэс засалд орох гэж байгаа хэмээн мэдэгджээ. Германд канцлертай уулзаж байхад 81 настай ерөнхийлөгчийн цөс өвдсөн гэжээ. Уг мэдээнд тус улсын Ерөнхий сайд Ахмад Назиф ерөнхийлөгчийг буцаж иртэл түүний орыг түр хугацаанд залгаж байгаа гэжээ. Сурвалжлагч нарын хэлж байгаагаар ерөнхийлөгчийн эрүүл мэндийн талаар мэдээлэх нь Египийн хувьд цээртэй асуудал гэлээ. 2004 онд тэрбээр мөн л Германд мэс засалд орж байсан ба түүний ерөнхий сайд түр хугацаанд эрх мэдлийг гартаа авч байжээ. Ерөнхийлөгч Хосни Мубарак 1982 оноос хойш Египийн ерөнхийлөгчийн албан үүргийг гүйцэтгэж байгаа аж. Тэрбээр Арабын ертөнцөд хамгийн удаан байр сууриа хадгалж байгаа удирдагч юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж