
Өнгөрсөн долоо хоногт л гэхэд 97050879 дугаараас 42 удаа, 95979474 дугаараас 20 удаа, 94128156, 88751418 дугаараас тус бүр 15 удаа, 98996887, 91552255 дугааруудаас тус бүр 14 удаа нийт 120 хуурамч болон тоглосон дуудлага ирсэн байх юм. Энэ нь тус төвийн шуурхай ажиллагаанд саад болдог төдийгүй яарч, тэвдсэн хүмүүст хүндрэл учруулах болжээ. Дээрх утасны эздийг наадам наргиа хийж байх зуурт гал түймрийн, төрөхийн, гэмтэж бэртсэн хүмүүсийн болон гэмт хэргийн дуудлага, мэдээлэл өгөх гэсэн иргэдэд хүлээлт үүсгэсэн нь мэдээж. Тиймээс дээрх дугаарыг эзэмшигч иргэд дахин тусгай дугаарын утсанд холбогдон тоглохгүй байхыг Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс онцгойлон анхааруулж байна. Энэ байдал удаа дараа давтагдвал дээрх дугаарыг хаалгах хүртэлх арга хэмжээ авах юм байна.