Монгол Улсын энхийг сахиулагчдыг сайшаав

Хуучирсан мэдээ: 2010.06.15-нд нийтлэгдсэн

Монгол Улсын энхийг сахиулагчдыг сайшаав

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Бан Ги Мун, бусад албаны зочид төлөөлөгчид өчигдөр Сьерра Леон Улсын тусгай шүүхэд  ажлын айлчлал хийсэн байна.

Тэднийг  Сьерра Леон Улсад үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний есдүгээр ээлжийн цэргийн албан хаагчид хүлээн авч, хүндэтгэл үзүүлжээ. Тус улсад Монгол Улсын Зэвсэгт хүчний 150 цэргийн албан хаагч үүрэг гүйцэтгэж буй аж.
Ноён Бан Ги Мүн есдүгээр ээлжийн цэрэг дайчидтай уулзаж, дурсгалын зураг татуулан, Монгол цэргүүдийн тэсвэр хатуужил, сахилга бат, дасан зохицох чадвараараа бусад орны цэргүүдээс эрс ялгаатай байж, энхийн төлөөх үйлсэд нэр төртэй хүчин зүтгэж үүргээ амжилтай гүйцэтгэж байгаад НҮБ талархаж явдгаа илэрхийлж, тэдний зүтгэлийг өндрөөр үнэлсэн байна.
 
Тус улс руу  Монгол Улс 2006 онд Зэвсэгт хүчний нэгдүгээр ээлжээ илгээж байсан бөгөөд одоогийн байдлаар 2000 орчим цэрэг үүрэг гүйцэтгээд буй ажээ.

Г.Дарь
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж