Мал эмнэлгийнхэн шалгалтад бүдэрчээ

Хуучирсан мэдээ: 2013.11.20-нд нийтлэгдсэн

Мал эмнэлгийнхэн шалгалтад бүдэрчээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мал эмнэлгийн ажил, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийсэн талаар өнөөдөр мэдээллээ. Улсын хэмжээнд стандартын түвшин тогтоох үзлэгт нийт 22 аймаг, нийслэлийн 330 сум, 9 дүүргийн нийт 884 аж ахуйн нэгж хамрагдахаас 89.9 хувь нь хамрагдсан байна.

Шалгалтаар илрүүлсэн зөрчлийн тодруулбал,

-Шалгалтад хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн 42.9 хувь нь оношлогоо, шинжилгээ, мал эмнэлэг ариун цэврийн лабораторийн өрөөгүй, 48.6 хувь нь мал, малын гаралтай бүтээгдэхүүний гарц, чанарыг тодорхойлох багаж хэрэгсэлгүй байсан.

-81.2 хувь нь сумын засаг дарга, мал эмнэлэг, малчидтай гэрээ байгуулсан боловч мал эмнэлгийн ажил үйлчилгээ эрхэлж буй нэгжүүдийг жилийн эцсээр биелэлтийг дүгнэж, үнэлэлт, тэмдэглэл хөтөлдөггүй байсан.

-Мал эмнэлгийн нэгжид малын эм бэлдмэл, ариутгал халдваргүйтгэлийн бодис, багаж хэрэгсэл хадгалах зориулалтын агуулахгүй, мэс заслын ажилбарт хэрэглэх хэсэг газрын мэдээ алдуулалтыг бэлдмэл, мэдрэлийн замын, үе мөчний өвчний бэлдмэлийн нөөцгүй.

-Сумын газар нутгийн хэмжээ том, малчид таруу нутагладаг учраас мал эмнэлэг, үржлийн үйлчилгээ гүйцэтгэх зардал өндөртэй, суманд хяналт тавих зардлыг хуваарилдаггүйгээс малын шилжилт хөдөлгөөнд хорио цээрийн хяналтыг бүрэн тавьж чаддахгүй байгаа зэрэг зөрчлийг тогтоожээ. 

Ийнхүү ерөнхийдөө мал эмнэлгийн газарт аливаа үйл ажиллагааныхаа тухай баримт болгон үлдээсэн тэмдэглэл, мэдээллийн сан хангалтгүй нийтлэг зөрчил илэрсэн байна. Малын халдваргүйжүүлэлт, судалгаа шинжилгээний ажилд мэдээллийн сан үүсгэх нь чухал ач холбогдолтой бөгөөд нийтт 1267 зөрчил илрүүлсэнд нэг сая, гурван зуун дөчин хоёр мянган төгрөгийн торгууль ногдуулан, алдаа дутагдлаа арилгахыг үүрэг болгожээ. Түүнчлэн өөр нэг чухал асуудал бол малын шилжилт хөдөлгөөнийг бүрэн хяналтандаа авах бүртгэлийг бүрэн хөтлөхгүй байгаа нь халдварт өвчний гаралт, тархалтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй юм байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж