Хакухо, Харумафүжи нар 11 дараалан давлаа

Хуучирсан мэдээ: 2013.11.20-нд нийтлэгдсэн

Хакухо, Харумафүжи нар 11 дараалан давлаа

Кюүшюү башёд хоёр монгол ёкозүна ид хаваа гайхуулж байна. Эхний 11 өдрийн барилдаан өндөрлөчихөөд байхад Хакухо ч, Харумафүжи ч нэг уналгүйгээр тэмцээнийг хоёулаа зуузай холбон тэргүүлсээр байна. Өнөөдөр ёкозүна Хакухо Точиозантай эхэндээ болгоомжтой тулсан ч хүчээр ааглан төвөггүйхэн түрж гаргасан бол ёкозүна Харумафүжи сэкиваке Гоэйдог дайрахад нь шилдэж татаад ялснаар тус бүр 11 давлаа.

Хоёр ёкозүнагийн ар дээр озэки Какурюү, Кисэносато нар 9 даваа, 2 унаатайгаар яьж байна. Маэгаширануудаас Чиётайрюү мөн 9 даваатай явна.

Өнөөдөр дээд зиндаанд Токитэнкү, Тамаваши нар учраа таарч, Тамаваши түрж хөөсөөр байгаад дэвжээнээс гаргалаа. Харин япончуудын шинэ найдвар болоод буй 23 настай Эндо Ёшиказег ялснаар 5 даваа, 6 унаатай болоод байна. Бэртэлтэй хэрнээ эрэмбээ буулгахгүйн тулд барилдсан Эндо үлдсэн таван өдөрт 3 ялбал тавиас дээш хувийн амжилтдаа хүрэх магадлалтай болов.


Өнөөдрийн барилдааны дүн:

 

Р.ГЭГЭЭ /www.new.mn/

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж