
Хуралдааны үйл явц тун цомхон болж, УИХ-ын гишүүн Ж.Батзандан асууж, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин хариулаад л үндсэндээ дууссан гэхэд болно. Гэтэл Байнгын хороо бүрт 19 орчим гишүүн харьяалагддаг. Хуульд зааснаар Байнгын хорооны хуралдаанд оролцож байгаа гишүүдийн ирц 50 хувийг давах ёстой. Өөрөөр хэлбэл, гишүүдийн ирц 50 хувийн босгыг давсан нөхцөлд хуулийн төслийг хэлэлцэх боломжтой болдог. Энэ нь Байнгын хорооны хуралдаанд оролцож байгаа гишүүдийн тоо 11-д хүрсэн нөхцөлд 50 хувийн босгод хүрчээ гэж тодорхойлж болно. Гэвч энэ удаад дөрвөн гишүүн оролцуулж байгаад “Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авах боломжгүй” гэж шийдвэрлэлээ. Маргаан үүсвэл яах вэ. “Гишүүд хуралдаандаа суугаагүй юм чинь өөр яах байсан юм бэ” гэж сөрөх үү. Эсвэл төсөв, мөнгөний бодлого батлагдчихаар бусад асуудал урсгалаараа иймэрхүү замаар урсаад өнгөрдөг гэж ойлгох уу.