Прагад болсон аялагчдын фестивальд оролцов

Хуучирсан мэдээ: 2013.11.20-нд нийтлэгдсэн

Прагад болсон аялагчдын фестивальд оролцов

БНЧУ-ын “Kolem Sveta” төрийн бус байгууллагаас жил бүр зохион байгуулдаг “Kolem Sveta” аялагчдын фестиваль энэ сарын 16-17-ны өдрүүдэд Прага хотноо болсон бөгөөд ЭСЯ-наас уг арга хэмжээнд холбогдох байгууллагуудтай хамтарч оролцов. Энэ удаагийн фестивалд Прага хотын Амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек Монголд “Тахь сэргээн нутагшуулах төсөл”-ийн хүрээнд хийгдсэн баримтат кино, зургийн үзэсгэлэн болон Монгол улсын талаарх мэдээллийг хүргэсэн юм. Фестивалын үеэр Чех улс дахь Монгол иргэдийн “Дүнжингарав” хамтлаг Монгол ардын, язгуур урлагийн тоглолт сонирхуулсан нь үзэгчдийн талархлыг ихэд хүлээлээ.

Энэхүү арга хэмжээнд 500 гаруй хүн оролцсон бөгөөд Монголын уламжлалт, соёлын чухал сурталчилгаа болов. 

Эх сурвалж: www.mfa.gov.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж