Их Британийн томоохон кабелийн суваг болох ITV сувгийн орлого өнгөрсөн жилийнхээс зургаан хувиар өсч 1,6 тэрбум фунтээр хэмжигдэж эхэлжээ. Тус компани нь pay per view үйлчилгээний тарифаа бага зэрэг өсгөж, олон арван шоу, нэвтрүүлгүүдийг шинээр нэмсэн нь ийнхүү орлого өсгөхөд хүргэсэн байна. “Манай суваг бусадтай өрсөлдөхүйц маш сонин содон олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа. Удахгүй бид таван шинэ цувралын нээлтийг хийх болно” гэж тус сувгийн захирал Адам Крозиер ярьжээ. Дэлхийн дахинд тус сувгаар цацагддаг Downton Abbey цуврал хамгийн алдартай нь билээ. Тус компани сурталчилгааны шинэ төсөл хэрэгжүүлж эхлэхээр болсон бөгөөд ирэх оноос эхлэн интернетээр цацах шинэ үйлчилгээ гаргахаар төлөвлөж байгаа аж.
Б.СҮХ