талаар Конгресст илтгэсний дараа арваннэгдүгээр сарын 18-нд анх удаагаа
биткоин гэх виртуаль мөнгөний ханш 900 доллараас давлаа. Хуралдааны протоколыг Дотоодын аюулгүй байдлын асуудал эрхэлсэн хорооны сайтад нийтэлжээ Харин арваннэгдүнээр сарын 19-ны Москвагийн 15 цагийн байдлаар түүний ханш 700 доллар хүртэл унасан байна.
Бернанке хуралдаанд оролцоогүй байгаа өөрийн захидлыг сенаторуудад илгээсэн байв. Захидалдаа тэрээр виртуаль валют маш ирээдүйтэй, нэн ялангуяа инноваци нь төлбөрийг шуурхай, аюулгүйгээр үр ашигтай хийж буй нөхцөлд хэмээн тайлбарласан байлаа.
Бернанке биткоины талаар дурьдаагүй байсан ч хорооны дарга Том Карпер (Tom Carper), энд одоо хамгийн алдартай байгаа виртуаль мөнгө биткоины тухай яригдаж байна гэлээ. Хороо эдгээр мөнгөний төлбөрийн асуудлыг зохицуулах талаар ярьж байгаа юм байна.
Биткоин хеш ажиллагааны төлбөрөөр гарч ирсэн төвлөрсөн виртуаль мөнгө юм. Цахим валют сүүлийн дөрвөн долоо хоногийн дотор ханшаа эрс нэмжээ. Аравдугаар сарын дундуур түүний ханш 150 доллар байсан юм.