
Фото: AFP
Ираны дээд лидер аятолла Али Хаменеин хянадаг гэх Setad компанийн тухай Reuters-ийн мэдээллийг үнэнд нийцэхгүй гэж Ираны IRNA гэх улсын мэдээллийн агентлаг редакцийн өгүүлэлдээ бичжээ.
« Reuters — саяхны эрэн сурвалжлага нь Барууны хэвлэл мэдээлэл исламын хувьсгалын үндэс суурийг эвдэхээр оролдож байгаагийн хурц тод жишээ » хэмээн уг өгүүлэлд онцлов. Хэд хоногийн өмнө сионист дэглэм худал мэдээллийг Setad компанийн эсрэг хэвлэлээр цацаж эхэллээ гэж IRNA онцолжээ.
Худал мэдээлэл тараан төрийн байгууллагад итгэх ираны ард түмний итгэлийг бусинуулах, барууны нөлөөг бууруулахад Тегеранд ихээхэн тус болсон Setad компанийн ажилд саад хийхийг Барууны хэвлэл оролдож байна гэж IRNA үзжээ.
Арваннэгдүгээр сарын 11-нд Setad компанийн үйл ажиллагааны талаар хагас жилийн өмнө эхэлсэн тусгай мөрдөн байцаалтыг Reuters нийтэлсэн байв. Агентлагийн мэдээгээр тэр компани одоо хэмжээ нь 95 тэрбум доллар болоод байгаа Али Хаменеин хөрөнгийг эргүүлдэг аж. Setad нь санхүү, эрүүл мэнд, харилцаа холбоо, түүхий эдийн салбарт дахь үйлдвэр аж ахуйн нэгжүүдийг удирддаг. Компанийн үл хөдлөх хөрөнгийн салбарын хөрөнгийн үнэлгээ нь 52 тэрбумаар хэмжигддэг ба үйлдэрүүдэд 43 тэрбумын хувьтай. 1979 оны хувьсгалын дараа иранчуудаас хураасан хөрөнгө нь уг компанийг цэцэглүүлжээ.