Хууль сахиулахад тулгамдсан асуудлыг хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2013.11.20-нд нийтлэгдсэн

Хууль сахиулахад тулгамдсан асуудлыг хэлэлцэж байна

Монгол  Улсад шинжлэх ухааны байгууллага үүсч хөгжсөний 92 жилийн ойг болон "Шинжлэх ухааны ажилтан"-ны өдрийг тохиолдуулан Хууль сахиулахын их сургуулиас “Хууль сахиулах салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам" сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг арваннэгдүгээр сарын 01-22-ны хооронд хоёр үе шаттайгаар зохион байгуулж байна.

Эрдэм шинжилгээний хуралд Хууль сахиулахын их сургуулийн болон бусад их, дээд сургууль, шинжлэх ухааны байгууллагын үе үеийн эрдэмтэн, багш, судлаачид оролцож, хууль сахиулах үйл ажиллагааны шинжлэх ухааны онол, практикийн тулгамдсан асуудал, шинэтгэлийн бодлогыг хэрэгжүүлэх, шинэ санаа, дэвшилтэд технологи, инноваци нэвтрүүлэх талаар хэлэлцэн зөвлөмж гаргах юм байна.

Тус Их сургуулийн эрдэмтэн, судлаач, багш нар эрдэм шинжилгээ, сургалтын үйл ажиллагааны тулгуур хүчин зүйл болсон шинжлэх ухаан, технологи, инновацийг түшиглэн судалгаа, сургалт явуулах, оновчтой, шинэлэг санал, дүгнэлтийг амьдралд хэрэгжүүлэх гүүр болон ажиллажээ.

Түүнчлэн өнгөрсөн хугацаанд есөн сурах бичиг, 11 нэг сэдэвт бүтээл, 39 гарын авлага, есөн орчуулгын бүтээл, 15 эмхэтгэл гарган, нийтийн хүртээл болгож, гурван удаа олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, захиалагч байгууллагын 11 судалгааны ажил хийсэн бүтээлч ажлаар шинжлэх ухааны ажилтны өдрийг угтаж байна.

Л.ТӨГС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж