Газрын гүний дулааныг ашиглах боломжтой

Хуучирсан мэдээ: 2013.11.20-нд нийтлэгдсэн

Газрын гүний дулааныг ашиглах боломжтой

Нийслэлийн Баянзүрх дүүргийн удирдлагууд ХБНГУлсын “Бауэр Концерн” компанийн өрөмдлөгийн инженер Райминд Венцке болон монгол дахь төлөөлөгч “Үүрийка” компанийн захирлуудыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад дүүргийн ИТХ-ын дарга Ц.Батхүү, Засаг даргын орлогч Т.Батцогт, Т.Баясах болон албаны бусад хүмүүс оролцсон юм.

Уг уулзалтын зорилго нь, тус дүүрэгт газрын гүний дулаан гаргах, улмаар айл өрх, албан байгууллагыг дулаанаар хангах боломжтой аж. Одоогоор тус эл технологийг Япон, Австали, Герман, Орос, Швейцарь зэрэг томоохон улс орнуудад нэвтрүүлээд байгааг Райминд Венцке төлөөлөгч онцолж байсан.

Дашрамд дурдахад, тус компани нь 200 гаруй жилийн түүхтэй, 110 гаруй салбартай компани аж. Манай улсад хөрсний дулааныг судлахаар өнгөрсөн зургадугаар сард иржээ. Газрын гүнээс гаргасан дулаанаар 50 мянган метр квадрат талбайг халаах, хөргөх чадалтай бөгөөд тус компанийн зүгээс 25 жилийн баталгаат хугацааг өгдөг юм байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж