Шүүгчдийн сургалт болов

Хуучирсан мэдээ: 2013.11.20-нд нийтлэгдсэн

Шүүгчдийн сургалт болов

МЧБХ, МУБИС-ийн Биеийн тамирын дээд сургууль хамтран шүүгчдийн хоёр өдрийн сургалтыг зохион явууллаа. Уг сургалтад БТДС, “Аварга”, “Шонхор-Олимп”, “Мон-Алтиус”, ҮБТДС-ийн 45 оюутан хамрагджээ.

Сургалтын эхний өдөр онолын хичээл, хоёр дахь өдөр барилдааныг шинэчилсэн дүрмээр шүүх дадлагын ажил хийсэн байна. Сургалтын төгсгөлд онолын болон дадлагын шалгалт авч 6 оюутан чөлөөт бөхийн спортын шүүгчийн нэгдүгээр, 22 оюутан хоёрдугаар, 7 оюутан гуравдугаар зэргийн болзлыг хангаж үнэмлэх гардан авчээ.

Сургалтыг МЧБХ-ны Шүүгчдийн зөвлөлийн дарга, олон улсын шүүгч Ц. Сэрээтэр, “Арслан-F” клубын дасгалжуулагч, олон улсын шүүгч И.Моломжамц, Баянзүрх дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дасгалжуулагч, олон улсын шүүгч Ю.Батсайхан, МУБИС-ийн Биеийн тамирын дээд сургуулийн багш, олон улсын шүүгч Х.Чойжилжав нар удирдан явуулжээ.

Д.ӨЛГИЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж