
Тодруулбал, ГССҮТ нь БНСУ-ын “Хьюндэ” нэгдсэн эмнэлгийн хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээ нэрийн дор Өмнөд Солонгосоос тусламж нэрийн дор эмч авчирч, хиймэл үе, эмнэлгийн хэрэгслийг улсын хилээр оруулах импортын лиценз хуйвалдан авч, эмчилгээ үйлчилгээнд хэрэглэхдээ үйлчлүүлэгчдээс бэлнээр төлбөр авч байжээ. Тиймээс МХЕГ-аас тус эмнэлгийн удирдлагад энэ байдлыг даруй таслан зогсоох талаар хугацаатай албан шаардлага хүргүүлсэн байна.
Сүүлийн үед эмнэлгийн удирдлага, эмч нарын маргаанаас болоод олны анхаарлын төвд буй тус эмнэлгийг даргыг чөлөөлөх шийдвэрийг Эрүүл мэндийн яамнаас гаргаад байгаа ч шинэ даргын томилгоо болоогүй байгаа учраас одоогоор эмнэлгийн дарга Ц.Энхбаяр үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа юм.
Д.ЖАРГАЛ