Холбоо, “Монголын Зохиолчдын Эвлэл” хамтран “Тусгаар Тогтнол” яруу
найргийн наадмыг арваннэгдүгээр сарын 26-ны өдөр 10.00 цагт Тусгаар
тогтнолын ордонд зохион байгуулахаар болжээ.
Монгол улсын халдашгүй дархан байдал, түүний үнэ цэнийг олон түмэнд түгээх эх орныхоо тусгаар тогтнолын төлөө халуун цус бүлээн амиан үл хайрлан тэмцэж ирсэн өвөг дээдэс, монгол хүний дархлаа болсон эх хэл гайхамшигт соёлоороо бахархах үзлийг хойч үе хүүхэд залуучуудад төлөвшүүлэх зорилготой юм. Эх орон, тусгаар тогтнолын сэдэвтэй хоёр шүлгийг энэ сарын 24-ний 18.00 цаг хүртэл Тусгаар Тогтнолын Ордны 201 тоотод хүлээн авах бөгөөд sg@namzh.mn хаягаар мөн бүтээлээ өгч болох ажээ. Наадамд шүлэг ирүүлсэн яруу найрагчдаас 20 яруу найрагчийг шалгаруулан шүлгийг нь уншуулж тэргүүн байрыг нэг сая төгрөг, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнах юм байна.
Энэ наадмын нэг онцлог нь Ардын уран зохиолч, Төрийн соёрхолт яруу найрагчид, “Болор цом”-ын эзэд урилгаар оролцдог юм.