Бибер Мексикийн Ерөнхийлөгчтэй уулзсан уу?

Хуучирсан мэдээ: 2013.11.20-нд нийтлэгдсэн

Бибер Мексикийн Ерөнхийлөгчтэй уулзсан уу?

Канадын дуучин Жастин Бибер “Believe” аялан тоглолтоо Латин Америкийн орнуудаар хийж яваа билээ. Тэрээр өнгөрсөн даваа гаригт Мексикийн нийслэл Мехико хотноо тоглолт хийсэн аж. Тоглолтынхоо маргааш нь Бибер Мексикийн Ерөнхийлөгчтэй биечлэн уулзсан гэж “Твиттерт” жиргэснээр дуулиан дэгдээжээ. “Твиттер”-т нийт 47 сая дагагчтай Жастин Биберийн энэ жиргээ “өвсөнд тавьсан гал мэт” олныг хамарсан байна. Гэвч Жастиныг ийн жиргэснээс ердөө минутын дараа Мексикийн албаныхан түүнийг Ерөнхийлөгчтэй уулзсан болохыг үгүйсгэсэн жиргээ бичсэн гэнэ. Харин Жастин Бибер үүний хариуд “Үнэн. Би Ерөнхийлөгчийн гэр бүр, тэдний найзуудтай хувийн уулзалт хийж, хамгаалагчидтай нь мэндчилсэн. Тэд үнэхээр сайхан хүлээж авсан” гэжээ. Гэтэл Жастины тоглолт болох өдөр Мексикийн Ерөнхийлөгч албан өрөөнөөсөө гаралгүй ажлаа хийсэн гэж албаныхан мэдэгдээд байна. Тэдний хэн нь худал яриад байгаа нь одоогоор тодорхойгүй байгаа ч энэ үнэхээр сенсаци болж чадсан байна.

Өмнө нь Жастин Бибер Аргентинд тоглохдоо тайзан дээр байсан тус улсын төрийн далбаан дээр гишгэснээс болж асуудалд орж, багагүй шүүмжлүүлсэн юм.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж