
Замын цагдаагийн газраас хамгийн их осолд ордог автомашиныг маркаар нь гаргажээ. Судалгаанд Улаанбаатар хотын хэмжээнд сүүлийн гурван жилийн хугацаанд зам тээврийн осолд бүртгэгдсэн 15 мянга 536 ширхэг суудлын автомашиныг ашигласан аж. Статистик мэдээллээр нийслэлийн хэмжээнд жилдээ 5000 гаруй буюу нийт суудлын автомашины 4,5 хувь зам тээврийн осолд өртдөг байна. Энэ тоог осолд автомашины маркаар харьцуулж үзэхэд “Hyundai” компанийн “Accent” маркийн авто машин тэргүүн байрыг, удаах байранд түүний шинэчилсэн загвар болох “Accent Verna”, түүний араас “Exсel”, “Mazda Familia”, “Toyota Chaser”, “Hyundai Avante”, “Hyundai Elantra”, “Honda Capa” гэсэн автомашинууд осолд хамгийн ихээр өртдөг нь тогтоогдсон байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх хүснэлтээс харна уу.