Орос сенаторууд машиндаа хэмнэлт хийхээс татгалзав

Хуучирсан мэдээ: 2013.11.20-нд нийтлэгдсэн

Орос сенаторууд машиндаа хэмнэлт хийхээс татгалзав

Холбооны зөвлөлийн Парламентын дэгийн хорооны гишүүд, 2014 онд сенаторуудын тээврийн хэрэгслийн зарлагыг бууруулах тухай Оросын ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газраас гаргасан санаачлагын эсрэг санал өгөв.

Фото: Александр Вайнштейн / Коммерсантъ

Санал болгосон зарлагын хэмжээ нь тээврийн үйлчилгээний шаардлагыг хангаж чадахгүй гэж тэд үзсэн байна. Сенаторуудын тээврийн зардлыг 2013 онтой харьцуулахад таван хувиар бууруулах санал гарсан байв. Тэдний энэ жилийн тээврийн зардал нь 490 сая рубль байлаа.

«Бидэнд жолоочтой албаны машин авах эсвэл Холбооны зөвлөлд тээврийн үйлчилгээ хийх түрээсийн байгууллагын шалгаруулалт хийх хэрэгтэй болсон» хэмээн энэ шийдвэрээ хорооны гишүүн Виктор Пичугов тайлбарлав. Сенаторуудын  одоогийн тээврийн үйлчилгээг  тэрээр тэжээлэлттэй адилтган хэлэв.

Энэ жилийн хувьд тэдний тээврийн үйлчилгээний зардлыг өмнөх жилийнхээс нь 100 сая рублиэр хассан байв. Одоо Холбооны зөвлөлийн 166 гишүүний нэг хүнд нь жилдээ гурван сая рублийн зарлага гаргаж байгаа ажээ. Тэдний үйлчилгээнд ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газраас 200 автомашиныг гарган өгсөн ба авто машинуудын парк нь BMW 5-аас 7 маркийн (60 машин), мөн Ford Mondeo (150 автомобиль) бүрэлдэж байна.

Сөрөг хүчний төлөөлөгч Алексей Навальный албан тушаалтнуудад худалдан авдаг машины зардлыг буулгах тухай санаачлага гаргасны дараа сенаторуудын  тээврийн зардлын асуудал ийнхүү тавигдсан байв. Навальныйг санаачлагад нийтдээ зуугаад мянган хүн гарын үсгээ тавин дамжжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж