“Nokia”-гийн хөрөнгө оруулагчид чууллаа

Хуучирсан мэдээ: 2013.11.20-нд нийтлэгдсэн

“Nokia”-гийн хөрөнгө оруулагчид чууллаа

Орон нутгийн цагаар өчигдөр Финляндын хамгийн том компани болох Nokia компанийн хөрөнгө оруулагчид чуулж, Microsoft-той хийсэн худалдааны талаар ярилцжээ. Өнгөрсөн есдүгээр сард тус компани гар утасны салбараа 5,4 тэрбум еврогийн үнээр Microsoft-д худалдсан юм. Тус компанийн 3200 хөрөнгө оруулагчдын цөөнгүй хэсэг нь энэ наймааг маш буруу алхам гэж үзсэн бол дийлэнх олонх нь компанийг аврах арга гэж үзэж байгаа аж. Хөрөнгө оруулагчид тус наймааг дэмжиж ирэх он гэхэд бүрэн шилжүүлэх талаар ярилцсан байна. “Энэ бол үнэхээр зөв шийдвэр байсан. Манай компанийн шинэ эхлэл энэ байх болно” гэж тус компанийн хөрөнгө оруулагч Ханну Рийпа ярьжээ. Nokia корпорацийн ерөнхий захирал Стивэн Элоп 2010 оноос энэ наймааны тухай ярьж, зарах мөнгө болоод дараа нь гарах эрсдэлийн талаар судалж байсан аж. Ирэх 2014 онд Nokia компани бүтцийн өөрчлөлт хийж, захиралаа солихоор болжээ.

Б.СYX

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж