П.Анужин намаасаа итгэл хүлээх үү?

Хуучирсан мэдээ: 2013.11.20-нд нийтлэгдсэн

П.Анужин намаасаа итгэл хүлээх үү?

МАН
удирдлагуудаа өөрчлөн шинэ бүтцээр ажиллаж эхэлсэн ч томилгоо
дуусаагүй, үргэлжилж байна. Тухайлбал, ойрын өдрүүдэд тус намын дэргэдэх
Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ерөнхийлөгчөөр
хэнийг сонгож тавих вэ гэх асуудал хүчтэй яригдах болсон аж. Тус
холбооны ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол ажиллаж байгаа. Тэрээр
дээрх албанд “Монголын зуун эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч, МАН-ын Удирдах
зөвлөлийн гишүүн П.Анужинг томилох санал гаргасан ч удирдлагын төвшинд
төдий л дэмжлэг аваагүй тухай дуулдаж эхэллээ. Тодруулбал, намын даргын
зүгээс НАМЭХ-ны ерөнхийлөгчөөр Нийслэлийн Засаг даргын орлогч асан
Ц.Цогзолмааг санал болгосон байна. Ц.Цогзолмаа нь МАН-ын дарга
М.Энхболдын удирддаг “Хотын” фракцид харьяалагддаг билээ.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж