
Замын нээлтийн ажиллагаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож, Ноён хутагтын үндэслэсэн Хамарын хийд болон энергийн төвийг зорин ирэх жуулчдын тоо нэмэгдэж байгаа энэ үед шинэ зам ашиглалтад хүлээн авч байгаадаа баяртай байгаагаа хэлээд замын ажлыг хугацаанд нь чанартай барьж гүйцэтгэсэн замчдад баяр хүргэлээ.
Улсын төсвийн хөрөнгөөр барьсан тус замын засвар арчлалтын ажлыг цаг тухайд нь чанартай хийж, цаашид орон нутгийн төсвийн хөрөнгө болон бусад бололцоогоо ашиглан аяллал жуулчлалын чиглэлийн замыг нэмж барина гэж Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.