&#34Арктик Санрайз&#34-ийн багаас гадаад эмэгтэйг чөлөөлөв

Хуучирсан мэдээ: 2013.11.20-нд нийтлэгдсэн

&#34Арктик Санрайз&#34-ийн багаас гадаад эмэгтэйг чөлөөлөв

Санкт-Петербургийн Приморын районы шүүх, "Приразломная" цамхагийг эзлэх оролдлого хийсэн гэх хэргээр хоригдож байсан бразили бүсгүй Ана Паулаг чөлөөлжээ. Greenpeace твиттерийн мэдээгээр, тэрээр гогооны хөдөлгөөний хөлөг онгоцны багаас чөлөөлөгдсөн анхны хүн нь болсон байна.

Ана Паула
Фото: Максим Жаравин / Коммерсантъ

Арваннэгдүнээр сарын 19-нд Шинэ Зеландын Дэвид Хаусман, Польшийн Томаш Дземянчук ба фин эмэгтэй Сини Саарела нарын баривчилгааг сунгах шийдвэрийг шүүх гаргасан байлаа. Өмнөх өдөр нь шүүх орос эмэгтэй Екатерина Заспа, гэрэл зурагчин Денис Синяков ба Андрей Алахвердов нарыг суллаж, харин Австралийн Кирон Расселын баривчилгааны хугацааг сунгасан байлаа.

"Арктик Санрайз" хөлгийн багийнхныг арваннэгдүгээр сарын 12-нд Мурманск хотоос мөрдөн байцаах хэсэг ажилладаг Санкт-Петербургт шилжүүлэн авчирсан юм. Уг хөлөг онгоцны багийн 30 хүнийг бүгдийг нь танхайн хэргээр буруутгаж байна. Багийнхан есдүгээр сарын 19-нд Арктикт нефть олборлож байгаа Оросын цамхагийг эзлэхээр оролдох үеэр Оросын хилчид тэднийг саатуулан баривчилсан байна. Хамгийн сүүлд цацсан мэдээгээр бол бразили эмэгтэйгээс гадна гадаадын найман иргэнийг мөн барьцаагаар суллажээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж