Таэквондочид 10 медальтай ирлээ

Хуучирсан мэдээ: 2013.11.20-нд нийтлэгдсэн

Таэквондочид 10 медальтай ирлээ

БНСУ-ын Чён-Ян хотноо болсон Таэквондогийн Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээнээс Монголын тамирчид 10 медальтай ирлээ. Шар тивийн 27 орны 500-гаад тамирчин өрсөлсдөн тус тэмцээнд Монголын таэквондочид найман жингийн ангилалд 17 тамирчнаа сойсноос ганцаарчилсан төрөлд гурван алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэж, эрэгтэйчүүд багаараа тулааны төрөлд аваргаллаа. Медаль хүртсэн тамирчдыг танилцуулбал,

Алт:
М.Түмэнбаяр /58 кг/, М.Мягмарбаяр /68 кг/, Э.Мөнхбуян /74 кг/

Мөнгө: С.Янжинлхам /эмэгтэй, 49 кг/, Б.Түвшинжаргал /+87 кг/

Хүрэл: Р.Тэмүүжин /63 кг/, Л. Мөнхгэрэл /эмэгтэй, 67 кг/, Д.Энхтүвшин /68 кг/, Н.Энхдөл /87 кг/

Ийнхүү Монголын таэквондогийн оюутны шигшээ багийн тамирчид 10 /4-2-4/ медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр БНСУ-ын дараа хоёрдугаар байрт шалгарч, мөнгөн цомын эзэд болжээ. Тэднийг МОСХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан хүлээн авч, амжилтыг үнэлэхийн зэрэгцээ баг тамирчдаа удирдан оролцсон шигшээ багийн ахлах дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, зөвлөх дасгалжуулагч Хүр Ин Ён нарт талархал илэрхийлсэн байна.

Дашрамд, дэлхийн оюутны аварга шалгаруулах таэквондогийн тэмцээн ирэх жилийн зургадугаар сард БНХАУ-ын Өвөрмонголын Хөх хотод болно.





С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж