“Өлсгөлөн тоглоом”-ын фэнүүд

Хуучирсан мэдээ: 2013.11.20-нд нийтлэгдсэн

“Өлсгөлөн тоглоом”-ын фэнүүд

Нэг хэсэг олон орны өсвөр насны хүүхдүүд, залуус цус сорогчдын тухай өгүүлэх “Харуй бүрий” киногоор “өвчлөөд” байсан гэхэд болно. Харин сүүлийн үед “Өлсгөлөн тоглоом” киноны цувралууд хит болж байна. Холливудын нэртэй одуудын хүүхдүүд ч “Өлсгөлөн тоглоом” киноны шинэ ангийг шимтэн үзэж байгаа аж. Тус кино өчигдөр /ХI.19/ АНУ-ын Лос-Анжелес хотын “Nokia” театрт нээлтээ хийсэн байна. Нээлтийн ажиллагааны сонирхолтой зочдын дунд нэрт жүжигчин Уилл Смитийн охин, хүү хоёр байсан нь олны анхаарлыг татжээ. Аав ээжээ дутахааргүй авъяастай басхүү нэр алдартай Уиллоу, Жейден хоёр ч бас “Өлсгөлөн тоглоом”-ын фэн гэдгээ илтгэн, киноны үйл явдлаас хэсэгчлэн үзүүлж хөгжилдсэн байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж