ГХЯ-ны ажилтнуудыг Ганцхудагт хорьжээ

Хуучирсан мэдээ: 2010.06.15-нд нийтлэгдсэн

ГХЯ-ны ажилтнуудыг Ганцхудагт хорьжээ

Гадаад хэргийн яамны ажилтнуудыг улсын нууц задалсан хэргээр Тагнуулын ерөнхий газраас шалгаж эхэлсэн ч хуулийнхан энэ асуудлаар мэдээлэл өгөх боломжгүй гэсэн хэвээр байна. Энэ хэрэгт Гадаад хэргийн яамны нэлээд хэдэн ажилтныг шалгаж буй аж. Тэднийг “Ганцхудаг”-ийн урьдчилсан хорих төвд хорьжээ. Харин хоригдож буй хүмүүсийн нэр, албан тушаалыг нууцалж байна. Гадаад хэргийн яамныханд ч энэ талаар мэдээлэл өгөхийг Тагнуулын ерөнхий газраас хориглосон гэнэ. Тиймээс одоогоор хэрэгт холбогдсон хүмүүсийг “Ганцхудагт” саатуулан шалгаж байгаа гэхээс өөр тодорхой мэдээлэл алга.
Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж